Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож нэг хүн амиа алдаж, 4-9 насны гурван хүүхэд гэмтжээ
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт өчигдөр Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож нэг хүн амиа алдаж, 4-9 насны гурван хүүхэд гэмтсэн зам тээврийн осол гарчээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бэлчрийн энгэр гэх газарт 07-р сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд Г /34 настай, эмэгтэй/ жолоочтой Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож зорчигч Ч /59 настай, эмэгтэй/ нас барж, Ч /9 настай, эрэгтэй/, Ц /7 настай, эмэгтэй/, Ц /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдэж цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг замын нөхцөлд тохируулж хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.