"Машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг эсэн мэнд оллоо

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс алга болсон зургаан сартай жирэмсэн эмэгтэйг зургаан хоногийн дараа Улаанбаатар хотоос эсэн мэнд олжээ.

Тодруулбал, долдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Аржанчивлан гэх газраас 28 настай эмэгтэй “Машинд унтана” гэж гараад ор сураггүй алга болсон юм.

Тэгвэл сураггүй алга болсон эмэгтэйг өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдрийн 20:30 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эсэн мэнд олжээ. 

ОЛДСОН

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.