Хүнсний 1-р дэлгүүрээс Чингис хааны музей хүртэлх авто замыг хучиж, хэвтээ тэмдэглэгээ хийж дуусав
Самбуугийн гудамж буюу Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш Чингис хаан музейн уулзвар хүртэлх авто замыг хучиж, хэвтээ тэмдэглэл хийж дуусжээ.
Одоогоор гол болон туслах замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна.
Эргэн сануулахад, 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингис хааны музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг
- Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
- Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Чингис хааны музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчилж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.