21 аймагт тамхины иш түүх уралдаан зарлалаа

"Бөмбөрцгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарлалаа.

Энэхүү уралдааныг хавдар, харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог, байгальд уусаж шингэдэггүй 100 хувь хуванцраас бүтсэн, хурдан бутардаг зэрэг сөрөг үр дагавартай "яаралтай аюултай" тамхины ишийг өөрийн амьдардаг гэр, байр, хашаа, гудамж, тоглоомын талбай, голын эрэг орчмоос түүж савлан орчноо цэвэрлэх, цаашлаад татсан тамхины ишээ шууд савлаж сургах зорилгоор зохион байгуулж байгаа аж.

Уралдааны хүрээнд хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулна. Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно.

Багууд есдүгээр сарын 16-ныг хүртэл Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана.

Шагналын сан: /Аймаг тус бүрд/

Тэргүүн байр: 200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Хоёрдугаар байр: 150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Гуравдугаар байр: 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Энэхүү уралдаанаар тамхины ишээ зөвхөн түүхээс гадна ил задгай биш зориулалтын хогийн саванд хаяж сурахыг уриалж буй аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.