Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь хохироожээ
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 5 дугаар гудамжинд 1 хүн автомашинд мөргүүлж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, Баянхонгор аймгийн иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон байна.
Алба хаагчид автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.