Хот руу зорчиж явсан таван иргэн зам тээврийн ослын улмаас амиа алджээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар суудлын автомашин болон ачааны автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 5 хүн бүхээг дотроо хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 55.6 км замыг туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ын “Сивик” загварын суудлын автомашин автозамын эсрэг урсгал руу орж Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан “Норд бенз” загварын зүтгүүртэй мөргөлдөн доогуур нь орж дарагдсан байсан тул 5 цаг 20 минут ажиллаж, суудлын автомашиныг татан гаргаж, дотроос нь автомашины жолооч Н /25 настай, эрэгтэй/, зорчигч Е /35 настай, эрэгтэй/, иргэн М /65 настай, эмэгтэй/, М /35 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.