УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг олонх дэмжсэн ч Д.Ганбат хууль бус гэж үзэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдав. 

Хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэл өглөө. Тэрбээр " Дараагийн процесс бол УИХ-ын даргад өргөн барих. Ийнхүү чуулган дээр уншиж танилцуулснаар шинэ даргатай болох нөхцөл бүрдлээ.

Өнөөдрийн хуралдаанд есөн гишүүн оролцлоо. Өмнөх санал хураалтад гурван гишүүн нэр дэвшсэн бол энэ удаагийн санал хураалтад би мөн А.Адъяасүрэн гишүүн нэр дэвшиж, нэрээ татлаа. 

Д.Ганбат гишүүн санал хураалтад оролцоогүй. Хурлын үйл ажиллагаанд оролцож, саналаа илэрхийлсэн" гэлээ. 

Гэвч УИХ-ын гишүүн Д.Ганбат намын бүлгийн даргыг томилох уг явцыг хууль бус үйлдэл гэж үзээд байна. 

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан "Нэр бүхий гишүүд уг асуудлаар шийдвэр гаргахдаа УИХ-ын тухай хуулийн 31-р зүйлийн 31.12-ыг зөрчиж, бүлгийн нийт гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан.

Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар оролцоогүй бол Б.Пүрэвдорж гишүүн гадаад улсад томилолтоор явж байгаа. Иймд хэмээн дараах тайлбарыг хүргүүлээд байна. 

299889912 802716780754045 2397139535639194635 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.