? LIVE: Наймдугаар сарын 27-ноос эхлэн найман өдөр автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бага байлгах үүднээс амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 27, 28-нд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргаад буй.

Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 8-р сарын 27-ноос 9-р сарын 3-ны өдөр хүртэл автомашинуудыг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт өглөөний 08 цагаас оройны 20 цаг хүртэл үйлчилнэ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн:

-Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам бүр хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байна.

Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давж байна. Ийм тохиолдолд зам дээрх зорчилт 8,7 км/цагийн хурдтай болж ачаалал ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалттай болох захирамж гарсан гэлээ.

gj4hkk 293585361 636836624358638 5227917180330907326 n x974

 phzr4w 294928517 436843484894398 8566539527954246266 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.