Дэлхийн банк: Тэтгэврийн шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн ядуурал, тэгш бус байдлын асуудал хариуцсан зохицуулагч Ринку Мургай нартай уулзжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Дэлхийн банк “Ажилгүйдлийн хувьсал,өөрчлөлт-2020”, “Ядуурлын дүр төрх” судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна. Тэрээр, “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт халамжийн бодлогоо чиглүүлэхэд тооцоо судалгаа их чухал. Та бүхний дэмжлэгтэйгээр хийгдсэн судалгаа оновчтой бодлого шийдвэр гаргах суурь болно” гэдгийг онцолжээ. Мөн тэтгэврийн шинэчлэл, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын асуудалд дэвшил гаргахыг зорьж буй талаараа товчхон танилцуулсан аж.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев, “Монгол Улсын Засгийн газрын Халамжаас-хөдөлмөрт бодлогын зорилт их чухал юм. Судалгааны үр дүн дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны санааг бүрэн дэмжиж байна. ” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.