? LIVE: Гурилан бүтээгдэхүүний үнийг 30-50 хувь өсгөнө гэдгээ мэдэгдлээ
Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо: Монгол улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 900 орчим цех үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр 900 орчим үйлдвэрт 30 мянган ажилтан ажиллаж байна. Цар тахлын дараах эдийн засгийн байдлаас болж тодорхой хэмжээний үйлдвэрүүд хаалгаа барихад хүрлээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ хурдацтай нэмэгдэж байна. Гурилан бүтээгдэхүүний салбарт үнийн нэмэгдэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болж байна.
Учир нь хил гаалийн ойлгомжгүй асуудал, тээвэрлэлтийн үнийн нэмэгдэл нь үйл ажиллагаанд саад учруулж байна. Бүтээгдэхүүний түүхий эд буюу ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж гэх мэт зүйлсээ гаднаас оруулж ирдэг. Ургамлын тос жилийн дотор 2-3 дахин өссөн. Сав баглаа боодлын хувьд ч асуудал үүсэж байна. Цар тахлаас өмнө түүхий эд материалаа татаж авахдаа Эрээн-Улаанбаатар чиглэлээр татаж авдаг байсан. Одоо Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлээр тээврийн зардал хоёр дахин өссөн. Түгээлт хийхэд дизель түлшний үнэ 1260 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Гурил кг тутамдаа 400-600 төгрөгөөр нэмэгдэж байна. Тиймээс гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өсөх нь зайлшгүй болсон гэдгийг мэдэгдэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.