Хууль зөрчин томилогдсон Д.Зүмбэрэллхам, хуулийг гууль болгосон “С.Баярцогтын хэрэг”-ийг мэдэхгүй сууна гэж байх уу

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн нь “Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байгаагүй Монгол улсын иргэн байна” гэж заасан байдаг. Гэтэл 2002-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөл /шүүгч бус гишүүн.Сур/-д ажиллаж байсан Д.Зүмбэрэллхам гэдэг хүн хууль зөрчин томилогдсон.

Томилогдох үед үүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нар хүчтэй эсэргүүцсэн ч “дээрээс” татаастай Д.Зүмбэрэллхам томилогдож байв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байсан тул Н.Энхбаяр үүнд нөлөөлөв үү гэж хэвлэлүүдээр тухайн үед бичиж байлаа.

Тухайлбал, Байнгын хорооны хурал дээр Ш.Раднаасэд гишүүн “Д.Зүмбэрэллхам та ШЕЗ-ийн дарга болох гэж зүтгээд хэрэггүй шүү” гэж анхааруулж байв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй хүнийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлнэ гэж бид журмаа гаргасан шүү дээ. Урьд нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэсэн шаардлагын улмаас өмнө нь ШЕЗ-д 20, 30 жил ажиллаж байсан хүмүүс нэрээ дэвшүүлээгүй. Энэ шударга өрсөлдөөн мөн үү? Энэ журмаар нэр дэвших боломжгүй гэж заримд нь хаалгаа хаачихаад, заримд нь та бол боломжтой юм байна, ороод ир гэж байгаа юм уу? Энэ чинь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн зарчмаа зөрчихгүй юу?" гэж байв.

. Журмаа зөрчиж Д.Зүмбэрэллхамыг оруулж ирлээ" гэж байв.

Энэ бүхнийг эргэн сануулах учир нь .

Оюутолгойн гэрээн дээр мэдээлэлд ойр байдлаа ашиглан их хэмжээний мөнгө олж, мөнгө угаасан хэрэгт гурван шатны шүүхээр яллагдсан С.Баярцогтын хэрэг дээр  Улсын дээд шүүхийн хоёр шүүгч тусгайлан хуралдаж, тусгай санал гарган анхан шат руу буцаан, сулласан ба улмаар АТГ санал гарган, НПГ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ.

Ингэхдээ тулбал С.Баярцогтыг ялласан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн шүүгчид буруу шүүсэн болж таарна. АН-ын дотоод хяналтын хорооны дарга И.Мөнхжаргалын хэдэн жил өмнө хэлсэнчлэн “Анхан, дунд, дээд шатны шүүгч нар эргүү тэнэг амьтад” болж таарч байна уу?  

Гурван шатны шүүхээр эрүүгийн хэрэгт шийтгэгдсэн хүн ингээд шүүхийн практикт ховор аргаар суллагдаад байвал шүүхэд итгэх ард түмний итгэл сэргэх үү? Шүүхийн бие даасан байдал хангагдах уу?

Шүүх байгууллагын нэр төрийг өндөрт өргөх ёстой Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний дарга Д.Зүмбэрэллхам нар С.Баярцогтын хэргийн талаар огт мэдээлэлгүй байна гэж баймгүй. Өөрөө хууль зөрчин арай ядан томилогдсон  гэмээ мэдээд хуулийг гууль болгон суллагдсан С.Баярцогтын хэрэг дээр загас мэт дуугүй байна уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.