Насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлсэн ээжийг шалгаж байна

Төрсөн ээж нь насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлж, төлбөрийг нь дансаараа авдаг байсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Фэйсбүүк зарын группуудэд хуурамч хаягаар зар байрлуулан мөнгө авч бусадтай бэлгийн харьцаанд ордог гэх мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгалтын ажил явуулжээ.

Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэх тайлбарыг өглөө.

Одоогийн байдлаар хохирогч охиныг хамгаалалтад авсан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.