Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 9 давхраас эмэгтэй хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:53 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /26 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох зорилготойгоор тагтан дээрээ гарсан байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.