15 настай хүү буу алдаж, аавыгаа хөнөөcөн хэрэг гарчээ

Ховд аймагт 15 настай хүү нохой буудуулахгүй хэмээн эсэргүүцэж сум алдаж, аавыгаа хөнөөсөн хэрэг арваннэгдүгээр сарын 04-ний өдөр гарчээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт "хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн буу авч, нохойгоо буудахыг завджээ. Тухайн үед түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойг буудах хэрэггүй гэж хориглох үед бууны гох дарагдаж, сум алдаж, иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч, газар дээрээ нас баржээ. Цагдаагийн газраас тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа үедээ галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.