Энэ оны зургаан башёд зургаан өөр бөх түрүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн сүүлийн өдрийн буюу 15 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

sp sumo a 20190516 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01

Сүүлийн өдрийн барилдаан тун сонирхолтой өрнөж гурван бөхийн дунд нэмэлт барилдаан явагдлаа. Тодруулбал 14 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Такаяасү 12 даваа, хоёр унаатайгаар тэргүүлж байсан бол түүний араас 11 даваа, гурван унаатай Озеки Такакейшо, Аби нар нэхэж байлаа. Озеки Такакейшо 

Хамгийн түрүүнд Такаяасүг Аби давснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцэж нэмэлт барилдаан гарах нь тодорхой болсон юм. Хамгийн сүүлийн барилдаанд Секиваке Вакатакакагег давснаар түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан гурван бөхийн хооронд явагдахаар болсон юм. Ийнхүү нэмэлт барилдаанд Аби давж анхны түрүүгээ хүртлээ. 

Screen Shot 2022 11 28 at 09

Монгол бөхчүүдийн тухайд Кюүшү башёд түрүү бөхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөж байсан Секиваке Хошёорюү С.Бямбасүрэн 11 даваа авч гиношо шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ.

20221003 00000110 dal 000 3 view

Жүрёо зиндаанд Оошёома П.Дэлгэрбаяр 11 даваа, дөрвөн унаатайгаар түрүү хүртсэн бол Макүшита зиндаанд Тамашоохо Э.Энхманлай долоо даваа авч мөн түрүү хүртлээ. 

Жүрёо зиндааны түрүү бөх Оошёома П.Дэлгэрбаяр
Жүрёо зиндааны түрүү бөх Оошёома П.Дэлгэрбаяр

Макүшита зиндааны түрүү бөх Тамашоохо Э.Энхманлай
Макүшита зиндааны түрүү бөх Тамашоохо Э.Энхманлай

Энэ оны хамгийн сүүлийн барилдаанд маэгашира цолтон түрүү хүртсэнээр 2022 оны зургаан башёд зургаан өөр бөх түрүү хүртсэн үнэхээр өрсөлдөөн өндөртэй жил болж өнгөрлөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.