? Д.Амарбаясгалан: Би жагсагчидтай уулзаж, шаардлагыг нь хүлээн авна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагыг хүлээн авч, хамтарч ажиллана гэж мэдэгдлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Манай улсад сүүлийн 30 жилийн хугацаанд мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсэг нь ард иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдал бий болсон. Үүнийг Засгийн газар олон нийттэйгээ хамтарч ил болгохын төлөө хичээн ажиллаж байна. Нүүрсний хулгайн хэрэг нь сүүлийн арван жилийн хугацаанд өрнөсөн байна. Аль намын ямар гишүүн хамаатай байх нь огт сонин зүйл биш. Бид ийм асуудалд анхаарлаа хандуулах юм бол энэ улс орон чинь цаашдаа яаж урагшлах юм бэ? Тэгэхээр тэмцлийг улс төрийн нам, улс төрчтэй хийхгүй. Өнөөдөр АТГ-аас бодитоор шалгагдаж байгаа нэрсийг зарлалаа. Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд өнөөдөр жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзана. Иргэдийнхээ юу хүсэж байгааг ойлгож, хүлээж авч хамтарч ажиллана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.