Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гэрээг нууцаас гаргажээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөг хэт өндөр, 20 мянган төгрөгөөр "Атар" талх шахаж байна гэх мэт хардлага сэрдлэг нийгэмд их байдаг. 

Өчигдөр энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүртэл "Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх замыг хоёр сая ам.доллараар бариад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан байна. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан байна" хэмээн ярьсан. 

Өнөөдөр 08 цагаас хуралдаж эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний есөн гэрээний хоёрыг нь улсын нууцаас гаргаж байгаа талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлжээ. Тэрбээр энэ талаар, 

-Женкогийн хулгайн мөнгөөр угжуулж ирсэн “үлгэр”-ийн баатрууд амилж, Ч.Хүрэлбаатарыг гүтгэх, доромжлох, харлуулах ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ бол Женког галаас зайлуулах, гөлөг төөрүүлэх ажиллагаа. Өнөөдөр Засгийн газраас нууцаас гаргаж буй есөн гэрээний хоёр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой. Энэ төмөр замтай холбоотой үлгэрийн юм шиг фактууд ил болно. Нууцаас гарсан юм чинь шалгаж ч эхлэх байх гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.