Ц.Анандбазар: Би нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсгийн гишүүн байтал хулгайч нь болчихлоо
АТГ-аас нүүрсний хууль бус бизнестэй холбогдсон 17 өндөр албан тушаалтны нэрсийг өнөөдөр зарласан. Уг нэрс дотор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байсан бөгөөд тэрбээр хэвлэлд өөрийн тайлбараа өгчээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
-УИХ дээр нүүрсний хулгайн ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн нэг гишүүн нь би байгаа юм. Сөрөг мэдээлэл цацаж байгаа нь ажлын хэсгийг ажиллуулахгүй гэсэн хулгайчдын далд санаа байна. Миний бие нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Уурхайн лиценз байхгүй.
Би 7 дугаар ангиасаа хойш нүүрс хутгаж үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэж байна. Бид маргааш АТГ-тай уулзаж, асуудал тавина. Нүүрстэй огт холбогдолгүй гишүүдийг гүтгэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.