С.Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлажээ

“Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарт холбогдох хэргээс УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга гэх С.Эрдэнэ нарын үйлдлийг тусгаарласан байна. Түүнтэй хамт Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, Д.Мэндбаяр, тус газрын Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг тэргүүтэй хүмүүсийг холбогдуулан шалгаж байсан юм.

Тэднийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдах албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, , НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, эл банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутгасан билээ.

Төрийн эдгээр албан тушаалтны нэг, НДЕГ-ын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан Д.Мэндбаяр хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлж, 12 сая төгрөгөөр торгуулсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.