?С.Баярцогт: Намын удирдлагыг Дээд шүүхэд бүртгүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно

Ардчилсан нам Эвлэрлийн ажлын хэсэг байгуулж намаа нэгтгэн, 2024 оны сонгуульд бэлтгэж эхэлснээ өнөөдөр зарлалаа. Тус ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, дэд даргаар НИХТ М.Тулгат, нарийн бичгийн даргаар С.Эрдэнэболд нар ажиллахаар болжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд асан С.Баярцогтоос дараагийн намын даргад хүч үзэх эсэхийг тодрууллаа.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-Намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн 39 гишүүний нэг нь болон ажиллаж байна. Намынхаа эв нэгдлийг хангах, намынхаа удирдлагыг Дээд шүүхэд бүртгүүлэх энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Манай нам Монгол Улсад ардчилал, шинэчлэлийг авчирсан 200 мянган гишүүнтэй том улс төрийн хүчин. Манай намд Ардчилсан намаа аваад явах хэмжээний лидер залуу олон байгаа. Тийм учраас манай намын удирдлагын асуудал бүрэн нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.