Хөвсгөл нууранд автомашин цөмөрч, нэг иргэн живж амиа алджээ
Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин өчигдөр буюу нэгдүгээр сарын 03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөсөнд цөмөрч, нууранд живжээ.
Энэ талаар дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан байна. Автомашиныг Ренчинлхүмбэ сумын харьяат 52 настай эрэгтэй Э жолоодож явсан бөгөөд нуураас тухайн жолооч болон 16 настай зорчигч Т эсэн мэнд гарчээ.
Харин 49 настай зорчигч Э нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.