?LIVE: Д.Тогтохсүрэн: Гурван сайдыг сэлгэн томилох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс сайдын томилгоотой холбоотой асуудлыг тодрууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр зарлагдсан эсэхийг мэдээгүй байна. Сайдын томилгооны асуудлыг ярихаар болсон. Гэхдээ хурлаа яг хэзээ хийхийг нь мэдэхгүй байна.

Ер нь бол ерөнхий сайдын өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг бүрдүүлэх, сэлгэх бүх эрх мэдэл Ерөнхий сайдад шилжсэн. Ерөнхий сайдыг өөрөө бодлогоо боловсруулж байгаа болов уу гэж бодож байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.