Хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчжээ
Замын-Үүд автозамын хилийн боомт нь 2023 оны нэгдүгээр сарын 8-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжин ажиллаж буй билээ.
Тус боомтоор
- Монгол Улсын 222 иргэн,
- БНХАУ-ын 148 иргэн гарсан бол
- Монгол Улсын 58 иргэн,
- БНХАУ-ын 85 иргэн орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлжээ.
Ингэснээр хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.