С.Батдөлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэж буруутгажээ

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаах зүйл ангиар яллагдагчаар татсан талаар өчигдөр мэдээлсэн

Харин өнөөдөр Авлига болон цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10, 22.4 зүйл ангиар нэмж шалгана гэв.

Энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн болон үүнийгээ тайлбарлаж чадаагүй, мөн хахууль авах гэсэн зүйл анги юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.