Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурлаар сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.