Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас баривчилжээ
Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Саатуулсан нь үнэн. Мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байна.
Яруу найрагч Ц.Хулан нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шүүхээс хэлэлцэж шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.