“...Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох санал НПГ-т иржээ

Гурван шатны шүүх 2017 онд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийг хөнөөсөн хэргээр тус бүр 20 жилийн хорих ялаар шийтгээд байсан.

Харин Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд “...Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай” прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн. 

Өөрөөр хэлбэл, . 

Улмаар Дээд шүүхийн шийдвэрийн дагуу С.Зоригийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгах ажлын хэсгийг ТЕГ дээр байгуулсан. Уг ажлын хэсэгт ЦЕГ-аас бүрэлдэхүүн орж ажилласан. Тэд хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Гүйцэтгэх ажлын журам зөрчсөн, хэргийн захиалагчтай холбоотой, мөн үндсэн хэрэг багтсан байдаг. 

Тэгвэл байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.