?Д.Дорждагва: Түгжрэлээс болоод 3-4 цаг гэр орондоо харьж болохгүй, бараг "галзуурч" байна

Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгах талаар иргэн Д.Дорждагва мэдээлж байна. Тэрбээр Улаанбаатарчуудыг гурван их наядын хохирлоос салгах боломжтой хэмээн хэвлэлийн бага хурал зарлаад буй. 

Иргэн Д.Дорждагва:

-Би хуучнаар Автобус базад ажиллаж, насаараа жолооч хийсэн хүн. Эдийн засаг хямраад, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Хотын дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатар нарын түгжрэлийг бууруулах шийдэл, төлөвлөгөө маш буруу чиглэлтэй байдаг.

Түгжрэлээс болоод 3-4 цаг гэр орондоо харьж болохгүй, амрах завгүй амьдарч байна. Бараг “галзуурч” байна шүү дээ. Түгжрэлийг бууруулах ганц арга бол уулзваруудыг шинэчлэх. Жишээ нь, Нарантуулаас Дүнжингарав чиглэлд гурван эгнээ замтай. Тэр хэсгээр нэвтэрч болдоггүй. Тэгвэл Дүнжингаравын хашааг дотогш нь болгоод, хоёр эгнээ зам нэмэхэд л тэр хэсгийн түгжрэл багасна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.