Хэрлэн голын мөсөнд суусан автомашиныг татан гаргажээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут баг, "Мэлз хайрхан гэдэг газарт голын мөс цөмөрсний улмаас зорчиж явсан суудлын автомашин суужээ. 

Тодруулбал, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг тус газар очиход “Гурван хонгор” амралтын газрын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн В /69 настай эрэгтэй/-гийн “Тоёота Румён” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч суусныг татан гаргажээ.

Энэ төрлийн осол, дуудлагын гаралт буурахгүй байгаа тул иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.