"Чингис хаан музей" ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж иргэдэд нээлттэй үйлчилдэг.
Эдгээр өрүүдэд Чингис хаан Үндэсний музейн хувьд зөвхөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЕБС-ийн 17, 18 настай сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Түүнчлэн Музейн тухай хуулийн 9.1-т зааснаар Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
“Музейн нээлттэй өдөр” тус музейд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, “Чингис хаан Үндэсний музей” хоёр ангит баримтат кино, контентууд, “Монгол төрийн Тэргүүнүүдэд бэлэглэсэн бэлэг дурсгал” нээлттэй сан хөмрөг, “Чингис хаан Үндэсний музейн түүх”, “Хүннүгийн эзэнт Улсын хаад, язгууртны дурсгал дахь амьтны загварт урлаг” зэрэг эрдэм шинжилгээний лекцүүд, бүх насныханд зориулсан боловсролын хөтөлбөрүүдээсээ толилуулах аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.