Найман тооны бод, 20 тооны бог мал хулгайлсан хоёр бүлэг этгээдийг илрүүлжээ

Иргэдийн найман тооны бод, 20 тооны бог мал хулгайлсан хоёр бүлэг, таван этгээдийг илрүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн цагдаагийн газраас  мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулсан байна.

Энэ ажлын хүрээнд хоёр бүлэг, таван этгээдийн гэмт үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээдүүд дөрвөн удаагийн үйлдлээр иргэдийн найман тооны бод, 20 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогджээ. 

Иймд малчид та бүхэн мал сүргээ байнгын хараа хяналттай хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээдүүд байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад  шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

334325179 753635519451721 379386754602697282 n 154651 303041084

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.