“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн баасан гараг бүр "11-11" төвд ажиллана

“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг "5Ш" ажиллагааны нэг болох "Шүгэл үлээх ажиллагаа"-ны хүрээнд ажлын хэсгийнхэн баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт тус төвд ажиллаж иргэдтэй биечлэн уулзах болон утсаар мэдээлэл авна.

Иргэн та авлигын асуудлаар шүгэл үлээхийг хүсвэл Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвийн "11-11" утсанд холбогдон 5 дугаар шугамыг сонгон мэдээлэл өгөх боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.