Башёгийн эхний өдөр 10 монгол бөх өрсөлдөгчөө давлаа

Японы Мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн эхний өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

Chuluut 01 01

Осака хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн башёд манай 21 бөх зургаан зиндаанд хүч үзэж байгаа ба эхний өдөр манай 15 бөх зодоглож 10 нь өрсөлдөгчөө давлаа. Эхний өдөр том цолтой бөхчүүдээс Озеки Такакейшо Комүсүби Тобизаруд, Секиваке Вакатакакаге Тамаваши Б.Мөнх-Оргилд (маэгашира 1), Секиваке Хошёорюү С.Бямбасүрэн Шодайд (маэгашира 1) тус тус өвдөг шороодлоо. 

 

Монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:

Дээд зиндаа:

Хошёорюү С.Бямбасүрэн 0:1
Кирибаяма Б.Лхагвасүрэн 1:0
Тамаваши Б.Мөнх-Оргил 1:0
Азүмарюү С.Тодбилэг 0:1
Дайшохо Ч.Шижирбаяр 1:0
Хокүсэйхо Э.Даваанинж 1:0
Чиёошома Г.Мөнхсайхан 0:1
Миторюү Б.Төрболд 0:1

Жүрёо зиндаа:

Ичиножо А.Ичинноров 1:0
Оошёоүма П.Дэлгэрбаяр 1:0
Тамашохо Э.Энхманлай 1:0

Макүшита зиндаа:

Хокүтэнкай Г.Сүхбат 0:1

Санданмэ зиндаа:

Дайсэйзан А.Асгахад 1:0

Жонокүчи зиндаа:

Сачинофүжи Г.Оргил 1:0
Асахакүрюү Р.Жамьянтогтох 1:0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.