?LIVE: Д.Бат-Эрдэнэ: Миний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл Өмнөговьчууд төлөөлөх эрхээ алдана
УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байна. Тэгвэл тэдгээр гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:
-Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Тавантолгой компани бол нээлттэй компани тайлан тэнцэл нь хийгдээд явдаг. Намайг орон нутгийн Тавантолгойн ногдол ашгаас 15.5 тэрбум төгрөг илүү хуваарилсан гэж байгаа. Миний харьяалалтай компаниуд руу орсон мөнгө л миний данс руу орсон. Эхнэрийн ногдол ашиг нь миний данс руу орсон. Би 20 гаруй хувийг эзэмшдэг. Ногдол ашиг дээр зөрүү гарсан байна гэдэг асуудал яригдаад байгаа юм. Мөнгө угаасан асуудал байхгүй. Орон нутгийн 51 хувиасаа санхүүжүүлж 5.9 тэрбум төгрөгөөр 2013-2015 онд Өмнөговь аймагт дулааны станц барьсан.
Төрийн төлөөлөл болсон хоёр гишүүний бүрэн эрх нь түдгэлзүүлсэн тохиолдолд Өмнөговь аймгийн сонгогчид хохирно. Жилийн хугацаанд нөхөн сонгууль болохгүй. 70 мянган сонгогчийн асуудал. Тэдний төрд төлөөлөх эрх алдагдана. Түдгэлзэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцоод явах хүсэлтэй байна. Гишүүний эрх мэдлээ ашиглаж мөрдөх ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй. Гурван удаа дуудсан, би очиж мэдүүлэг өгсөн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.