Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт санаатайгаар гүтгэсэнд 25 тэрбум нэхэмжилнэ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний амь насыг хөнөөсөн гэгддэг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг өчигдөр хэрэгсэхгүй болгоно хэмээн прокурорын байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Тэрбээр "С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт, намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улс төрөөс, хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ. Би ингэх эрхтэй.
Амь насны хэрэг нь Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын цадиггүй улс төрийн тоглоом болж буйд, 25 жилийн турш С. Зоригийн өмнөөс гол харлаж явахдаа түүний нэрэмжит Академи байгуулна гэж мөрөөдөж ирсэн. Хохирлоо олж аваад мөрөөдлөө хэрэгжүүлэх өдөр ирнэ ээ” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.