Эзэнгүй хашаанд хүүхдээ хаясан эхийг олж тогтоожээ

Дархан-Уул аймгийн "Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 12.50 цагт бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу бүрэлдэхүүн шалгахад тус газарт 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгч, хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.