Монгол Улсын иргэн ОХУ-д зам тээврийн ослоор амиа алджээ

ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховский дүүрэгт Монгол Улсын иргэн зам тээврийн ослоор нас барсан талаар тус бүс нутгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид мэдээлжээ.

Тодруулбал, осол энэ сарын 7-ны өдөр Моты тосгоны ойролцоо, "Байкал" авто зам дээр гарсан гэж Оросын Дотоод хэргийн яамны Эрхүү муж дахь албаныхан мэдэгдсэн байна.

Урьдчилсан мэдээллээр, Амиа алдсан жолооч Эрхүүгийн Слюдянка хот руу мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэж явсан аж.

de4aa00a 8be7 4310 9374 184a04f6e749 jpg 800x600 x False q85

Эх сурвалж: irk.ru

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.