Минжийн хилчид тусгай зориулалтын завь улсын хил хамгаалалтад ашиглана

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлж ОХУ-д үйлдвэрлэгдсэн “ФРЕГАТ ФМ480 ЖЕТ” загварын тусгай завийг ХХЕГ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.

Тус завь нь 50 морины хүчтэй Yamaha хөдөлгүүртэй бөгөөд найман хүн /1 тонн ачаа/ тээвэрлэх даацтай. Хажуу болон доод хэсэгтээ сайжруулсан PVC хамгаалалтын хуягтай уг завины ашиглалтын хугацаа нь 15 жил юм.

ab59836c352e35f7c64ef338a6c538c5

Өөр нэгэн онцлог нь 20 см гүнтэй усан дээр хөвөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Уг завь нь Хилийн цэргийн 0303 дугаар ангийн Минжийн салбарын хариуцсан хэсэгт ашиглагдах юм.

Алслагдсан хилийн салбарт ийнхүү дэвшилтэт техникийг хүлээлгэн өгсөн нь хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүрэхэд хүндрэлтэй болон гол, нуурыг саадгүй туулах боломжтой болж байна.

1e28b43d6b7e2aa8c98b1bc1f0807bf8

Эх сурвалж: ХХЕГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.