Д.Кёкүшюзанбатбаярт 15 хоног баривчлах шийтгэл оноожээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Д.Кёкүшюзанбатбаярт холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэж шийтгэл хүлээлгэсэн байна.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан үндэслэлээр Д.Кёкүшюзанбатбаярт зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд эхнэр, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгасан юм байна.

Улмаар тус дүүргийн Прокурорын газраас шийтгэвэр ногдуулах үндэслэлтэй гэж үзэн шүүхэд шилжүүлсний дагуу хэлэлцээд .

Шүүхийн шийтгэвэр хэрэгжиж, ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд хүргэсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.