ШӨХТГ-аас 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудыг шалгана
90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад ШӨХТГ-аас шалгалт оруулж эхэлжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул өөрийн цахим хуудаснаа "Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэллээ. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 онд батлагдсан. Уг хуулийн хүрээнд мах, гурилын нэр бүхий компаниуд нийт 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байдаг" гэж бичжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.