П.Дэлгэрнаран: 15 тэрбум төгрөгөөр санал тоолох 500 гаруй шинэ төхөөрөмж худалдаж авах санал тавьсан

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ". 2024 оны сонгуулийн урьдчилсан статистик тоон мэдээллийг гаргаад үзэхээр сонгогчдын тоо өсөхөөр байна. Мөн хэсгийн хороодуудын тоо өснө. 2100 гаруй хэсгийн хороо үүсэх байх. Хэсгийн хороо нэмэгдэнэ гэдэг бол төхөөрөмжийн тоог нэмнэ гэсэн үг.

Нөөцүүдээ байрлуулаад үзэхээр тоо ширхэгийн хувьд дутаж байгаа. Тийм учраас төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж худалдаж авахаар байна. . Сонгуулийн санал авах төхөөрөмжөөс гадна Улсын бүртгэлийн төхөөрөмж нэлээд хуучирч байгаа юм билээ. Энэ хоёр асуудал шийдэгдэхэд техникийн бусад нөхцөлүүд бүрэн хангагдаж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.