Х.Алтанхуяг: Соёлын сайд Ч.Номин аавынхаа өмнөөс уучлалт гуйж, ажлаа өг
Нийслэлийн АН-аас Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбатын малчдыг машинаараа элдэн хөөж, дайрсан асуудалд байр сууриа илэрхийлжээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:

-Соёлын сайдын аав, Хөдөлмөрийн баатар нь машинаараа хүн дайрах гээд явж байна. Нийгмээрээ энэ үйлдлийг жигшин зэвүүцэж байна. Соёлын сайд Ч.Номин соёлыг түгээж байгаа хүн. Гэтэл аав нь тэнд хүн дайраад явж байна. Тиймээс сайд аавынхаа өмнөөс уучлалт гуйгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх ёстой. Баримт нотолгоо нь байхад Л.Чинбатын өмгөөлөгч хүн дайраагүй мэтээр ярьж байна. Энэ бол хүнийг санаатай алахыг оролдсон хэрэг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.