Ардчилсан нам дотроо дахин шинэ нам байгуулсан уу
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20 буюу С.Зориг агсны мэндэлсэн өдөр хоёр Ардчилсан нам нэгдсэн. Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээр С.Эрдэнэ, Лу.Гантөмөрт тамгаа өгч, Ардчилсан нам асуудлаа шийдлээ хэмээн мэдээлж байв.
Гэтэл Ардчилсан нам дотор дахиад шинэ нам үүссэн бололтой.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бүтэн Ардчиллын төлөө, бүрэн ялдаг, бодлогоо хэрэгжүүлдэг Ардчилсан намын төлөө намдаа дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж НЭГ МОНГОЛ хөдөлгөөнийг үүсгэж нэгдэцгээв. УИХ-ын гишүүн Н.Ганибал тэргүүнээр сонгогдлоо. Эрхэм үйл хэрэгт амжилт хүсье гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.