?LIVE: Хонь нийлэх үеэр найман ишиг авсан гэж эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноожээ

Хэнтий аймгийн шүүгч, прокурор, цагдаа нарын хууль бус үйлдлийн улмаас найман ишигний гэх хэрэгт хэлмэгдсэн ар гэрийнхэн болох өндөр настан, 1-12 насны хүүхдүүд эрх чөлөөний суулт зохион байгуулна гэж мэдэгдлээ.

Ар гэрийн төлөөлөл: 

-Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 2021 оны намар айлуудын хонь нийлэх үеэр найман ишиг алга болсон гэж цагдаад дуудлага өгсөн байдаг.
Ингээд ээж аавыг минь ишиг хулгайлсан гэж үзсэн. Энэ хэрэг хоёр жил болж байна. Ээж минь жирэмсэн байсан одоо бага дүү минь ой гаруйтай, хоол унд идэж чадахгүй байна.
Шүүх хуулийн байгууллагад маш их гомдолтой байна. Энэ хэргээр Хэнтий аймгийн бүх холбогдох албаныхантай уулзсан. Одоо үнэхээр яах учраа олохгүй байна. Бидэнд туслах өмгөөлөгч гарч ирээсэй гэж хүсэж байна. Манай аймгаас сонгогдсон гишүүд ээж аавын минь энэ хилс хэрэгт унагаасан асуудалд анхаарлаа хандуулаасай. Үнэн зөвийг нь олохын тулд талбай дээр суулт зарлая гэж бодож байна. Эцэг эхийг минь цагдан хорьж хэлмэгдүүлсэн асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ерөнхий сайд, ерөнхийлөгч анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.