Архангай аймгийн Хотонт суманд 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр үерт автжээ

Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр буюу 07 дугаар сарын 11-ний өдрийн 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид 17 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Одоогийн байдлаар үерт өртсөн 4 хүнсний дэлгүүр, 2 цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, 6 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

359375077 663875119101051 483280642024021622 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.