Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил энэ сарын 23-ны 07:00 цагт эхэлнэ.

Энэ хүрээнд авто замын туннель байгуулах бөгөөд тодорхой хэсгийн замыг түр хаахаар болжээ.

Бүтээн байгуулалтын ажил есдүгээр сарын 15-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхааруулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.