?LIVE: Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн хүрээнд Хүүхдийн баяр наадам зохион байгуулж байна

Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн хүрээнд Хүүхдийн баяр наадам зохион байгуулж байна. Та бүхэндээ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД-ийн сэтгэгдлийг хүргэе. 

100 жилийн ойн хүрээнд туг өргөх ёслол болсон бөгөөд Чандмань сумын уугуул, 2023 оны шатарчдын сурагчдын дэлхийн аварга Б.Буянхишиг, Баянбулаг сумын уугуул, АНУ-д болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны 3-р байрын шагналт Т.Төгөлдөр, Есөнбулаг сумын уугуул, Аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Номин нар оролцлоо.  

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Дүү нартаа хоёр зүйл хэлэх гэсэн юм аа. Та нарынхаа сурч боловсрох орчныг сайжруулахын тулд Монгол улсын Засгийн газар болон аймгийн ЗДТГ-аас идэвхийлэн ажиллаж байна. . 

Мөн бид "Ид шидийн орон"-г бүтээн байгуулахаар ажиллаж байгаа. Нэг тэрбум орчим төгрөгөөр босдог юм байна. . 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.