?LIVE: Ганц бие залуусыг танилцуулах үйл ажиллагаанаас төрсөн хосууд гэрлэлтээ батлуулж байна

Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд "Залуучуудын сарыг" тохиолдуулан Алтайн залуус чуулга уулзалтыг зохион байгуулсан.

Тус уулзалтад гэр бүл зохиож амжаагүй 1000 гаруй ганц биe залуус оролцсон. Эдгээр залуусаас 20 хос төрж, гэрлэлтээ батлуулжээ. Харин өнөөдөр түүхт ойн хүрээнд эдгээр 20 хосын төлөөлөл болгож, С.Тогоонтөмөр болон Дүүриймаа, Б.Энхболд болон Н.Даваасүрэн, О.Хишигбаяр болон Бүрэнжаргал нарын гурван хос хуримаа хийж байна. 

Гэрлэлтээ батлуулсан залуу хосуудад өргөө цагаан гэр бэлэглэв. 

Хуримлагч Б.Энхболдын ах: 

-Аймгийн 100 жилийн ойн үеэр дүү маань хуримаа хийж байгаад төрөл төрөгсөд бид туйлын баяртай байна. Хоёр дүү маань өнгөрсөн жил Дөргөн нуурт болсон ганц бие залуучуудын арга хэмжээнээс төрсөн хос байгаа юм. 

Одоо хөдөө орон нутагт юу болж байна гэхээр охид хүүхдийг сургуульд явуулъя, банди нар яах вэ гэсээр байгаад баахан залуучууд үлддэг болоод байна. Үүнээс үүдээд хүйсийн тэнцвэр хаа сайгүй алдагдсан, ялангуяа манай аймагт. Тийм учраас аймгаас ийм бодлого гаргасан юм билээ. Энэ маш зөв арга хэмжээ. Ийм арга хэмжээ зохион байгуулсан аймгийн удирдлагууддаа баяр хүргэе ээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.