Горхи Тэрэлжийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу 2023.08.02-ны өдрийн 12:00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Горхи Тэрэлжийн чиглэлийн хөдөлгөөн бүрэн хаагдаад байна. 

Тодруулбал, Налайх дүүргийн 1-р хороо Туулын гүүр "Боса" дэлгүүрийн орчим үер бууж автозамын зорчих хэсэг бүрэн хаагджээ. 

Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт 19 ажилтан, алба хаагч, зургаан техниктэйгээр ажиллаж байна.

Иймд жолооч та бүхэнийг Горхи Тэрэлжийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. 

364677621 602753641927408 2728074911043241926 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.