Утсаар ярих гэж уулан дээр гарсан дөрвөн хүний хоёр нь аянганд цохиулж нас баржээ
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Тээл хэмээх газарт наймдугаар сарын 5-ны 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж яваад хоёр нь аянганд цохиулж нас баржээ.
Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар наймдугаар сарын 6-ны өдрийн 11:20 цагт хүлээн авчээ. 35 настай эрэгтэй Б, 36 настай эрэгтэй Ч нар аянганд цохиулж нас баржээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.